Нийтлэл

Welcome

Урт хугацааны тогтвортой санхүүгийн ирээдүйг бүтээнэ. — энэхүү зорилгынхоо дор Тэнгэр Фанд Менежмент ХХК шинэ хуудсаа олон нийтэд нээлээ. Толгой компани Тэнгэр Капитал ҮЦК-ийн рибрэндинг, удирдлагын шинэчлэлтэй хамт бидний фанд менежментийн чиглэл ч шинэ өнгө төрхтэй, шинэ багтайгаар үргэлжилнэ.

2026 оны дөрөвдүгээр сарын 22
2 мин уншилт
Welcome

Урт хугацааны тогтвортой санхүүгийн ирээдүйг бүтээнэ — энэхүү зорилгынхоо дор Тэнгэр Фанд Менежмент ХХК шинэ хуудсаа олон нийтэд нээлээ. Толгой компани Тэнгэр Капитал ҮЦК-ийн рибрэндинг, удирдлагын шинэчлэлтэй хамт бидний фанд менежментийн чиглэл ч шинэ өнгө төрхтэй, шинэ багтайгаар үргэлжилнэ.

Үе дамжсан үнэ цэнийг бүтээнэ


2007 онд үүсгэн байгуулагдсан Тэнгэр Капитал 19 жилийн турш Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тэнгэр Фанд Менежмент нь иргэд, байгууллагуудад зориулсан фанд менежмент, хөрөнгө оруулалтын зөвлөх, баялгийн удирдлагын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж байна.

Удирдлагын шинэчлэлт


Эх компани Тэнгэр Капитал ҮЦК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар С.Ган-Эрдэнэ сонгогдсоноор бүлэг дотор менежментийн шинэчлэлтийн шинэ давалгаа эхэлсэн. Ган-Эрдэнэ өмнө нь Голомт Капитал ҮЦК-ийг дөрвөн жил гаруй амжилттай удирдсан туршлагатай.

Тэнгэр Фанд Менежментийн Гүйцэтгэх захирлаар Р.Дарханбаяр, Хөрөнгө оруулалтын захирлаар Э.Гүнбилэг тус тус томилогдож, шинэ багийнхан харилцагчдадаа илүү чанартай, ил тод үйлчилгээ хүргэхээр ажиллаж байна.

Зах зээлд эзлэх байр суурь


Бүлгийн хувьд 2025 онд Тэнгэр Капитал ҮЦК-ийн арилжааны дүн өмнөх оноос "13.7 дахин өсөж" ₮1 их наядад хүрсэн. Компани нь МХБ-д бүртгэлтэй 30 ҮЦК-ийн ашгаар 3-рт жагсаж, нийт салбарын ашгийн 27 хувийг бүрдүүлэх болсон. OTC бондын анхдагч зах зээлийн арилжааны 20.8 хувийг бүрдүүлж, зах зээлээс ₮674.9 тэрбум, олон улсын зах зээлээс 120 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн.

Эдгээр үзүүлэлт нь Тэнгэр Фанд Менежментийн хувьд харилцагчдадаа санал болгох боломж, мэргэжлийн экспертийн хүрээг өргөжүүлэн ажилласаар байна.


Та манай цахим хуудсаар зочилж, фанд бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл, ашгийн тооцоолуур болон хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцана уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг info@tengerfund.mn хаягаар болон +976 7711 0272 дугаараар холбогдоорой.

Үе дамжин үргэлжлэх үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе.


© 2026 Tenger Fund Management



Хуваалцах